Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавина
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Дэлхийн банк болон “Худалдан авах ажиллагааны түншлэл” төрийн бус байгууллагуудтай хамтран Нийслэлийн авто замын худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт мониторинг хийх “Туршилтын загвар” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Мэдээллийн алба

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Дэлхийн банк болон “Худалдан авах ажиллагааны түншлэл” ТББ-уудтай хамтран Нийслэлийн авто замын худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт мониторинг хийх “Туршилтын загвар” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Төсөлд эхний байдлаар Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн замын уулзвар хүртэлх замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0км авто зам, СБД I хороо Олимпийн гудамжны 1.1 км авто замын шинэчлэлт, Сэлхийн 4,5 км автозамын ажил гэсэн 3 төсөл хөтөлбөрийг сонголоо.
Загвар төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн оролцоотойгоор авто замын худалдан авах ажиллагааны хэрэгжилт болон төлөвлөлт, тендер шалгаруулалт, цаашлаад гэрээний хэрэгжилтийн явц, биелэлтийн талаар хяналт мониторинг хийх юм.


















