Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Худалдан авах ажиллагааны мэдээллийг ил тод болголоо

Авлигатай тэмцэх газраас төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газартай хамтран

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Худалдан авах ажиллагааны мэдээллийг ил тод болголоо
Худалдан авах ажиллагааны мэдээллийг ил тод болголоо. Зураг: МҮОНРТ

АТГ-аас төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газартай хамтран ажиллаж байна. Тус газраас дээрх хоёр байгууллагад төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ил тод, шударгаар зохион байгуулах тогтолцоо бий болгоход чиглэсэн “Зөвлөмж”-ийг хүргүүлж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллав. Үүний үр дүнд нийслэлд явагдсан 260 орчим тендер, худалдан авах ажиллагаанд шалгарсан, шалгараагүй оролцогчдын товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй шалтгаан, нөхцлийн хамт Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын цахим хуудсанд байршуулж, ил тод нээлттэй болголоо.
Цаашид Авлигатай тэмцэх газраас ил тод байдлыг хэрхэн хангаж байгааг хянаж, авлигад өртөх эрсдэлтэй ажил үйлчилгээний болон давхар ажил эрхлэлтийн жагсаалттай болгох, хуулиар зөвшөөрөгдсөн хандив, санхүүгийн туслалцаа хүлээн авсан бүртгэл хөтлөн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдүүлэх юм байна.

Түлхүүр үг:Тендер
Хуваалцах