Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Худалдан авсан бүтээгдэхүүнийхээ 2 хувийг буцаан авах боломжтой

Татварын тухай шинэчилсэн хуулиар ард иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ 2 хувийг буцаан авах боломжтой болж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Худалдан авсан бүтээгдэхүүнийхээ 2 хувийг буцаан авах боломжтой
Худалдан авсан бүтээгдэхүүнийхээ 2 хувийг буцаан авах боломжтой. Зураг: МҮОНРТ

Татварын тухай шинэчилсэн хуулиар ард иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ 2 хувийг буцаан авах боломжтой болж байна. Гэхдээ хамгийн гол нь зөвхөн ард иргэд 2 хувийг авах биш хамгийн гол нь аж ахуйн нэгжүүдийг татвар төлж байгаа үгүйг Татварын ерөнхий газар бус давхар ард иргэдээр хянуулах боломжийг олгож байгаа юм. Харин уг хуулийн үйлчлэх нөхцөлийг хангаж өгөхийн тулд худалдаж авсан бараа бүтээгдэхүүнүүдэд дагалдуулж баримт өгөхөөр болсон тухай НӨАТУС-ийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга онцоллоо.

Гэхдээ одоогийн байдлаар бүх үйлчилгээний газрууд уг системд ороогүй байна. Түүнчлэн худалдан авсан бараа бүтээгдэхүүний баримтад тусгай код дагалдаж уг кодыг Татварын ерөнхий газрын сайтаар орон баталгаажуулснаар тухайн жилийн эцэст хувь хүмүүсийн нийт худалдан авалтын үнийн дүнг нэгтгэж олгох ёстой мөнгөн дүнг олгох юм.

Хуваалцах