Хүдэр сумын өндөр настнууд сургалтад хамрагдлаа
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ажилласан “Сумын залуус” төслийн “4 бэрх” багийн залуус сумын эрүүл мэндийн төвтэй хамтран “Эрүүл амьдралын төлөө нэгдэцгээе” уриан дор өндөр настнуудад “Заавал хэвшүүлэх 21 дадал” сургалтыг амжилттай явуулсан байна.
Мэдээллийн алба

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ажилласан “Сумын залуус” төслийн “4 бэрх” багийн залуус сумын эрүүл мэндийн төвтэй хамтран “Эрүүл амьдралын төлөө нэгдэцгээе” уриан дор өндөр настнуудад “Заавал хэвшүүлэх 21 дадал” сургалтыг амжилттай явуулсан байна. Сумын өндөр настнуудад сургалтын урилгыг гэрт нь аваачиж өгөхөд настнууд баярлан хүлээн авсан байна.
“Заавал хэвшүүлэх 21 дадал” эрүүл мэндийн зөв дадал зуршил хэвшүүлэх сургалтын дараа артерийн даралт хэлбэлзэлтэй, байнгын эмчийн хяналтад байх шаардлагатай өндөр настнуудад сумын ЗДТГ-аас чагнуур, даралтын аппарат тарааж даралт ихсэж, багассанаа хэрхэн үзэх талаар сумын хүний их эмч Сайхнаа заавар зөвлөгөөг өгчээ.
Мөн “Заавал хэвшүүлэх 21 дадал” эрүүл мэндийн зөв дадал зуршил хэвшүүлэх заавар зөвлөгөөг сумын эмч нартай хамтран сумын төвийн 30 айлын гэрээр очиж өгсөн нь сумын иргэдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ болж чадсаны зэрэгцээ сум орон нутгийн иргэдэд “Сумын залуус” төслийн үйл ажиллагааг сурталчилсан ажил болсон байна.


















