Хөдөлгөөний 20 зохицуулагч ажиллах боллоо
Мөн хүнсний захын урд хэсэгт худалдаа явуулж байгаа түрээслэгчдийг шилжүүлж оронд нь автомашины зогсоол бий болгох, баруун урд хаалганы хойд талын төлбөртэй зогсоолыг чөлөөлж түрээслэгч нарын автомашиныг зогсоолын талбайд байрлуулахгүй байх зэрэг арга хэмжээг авахаар болжээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн замын хөдөлгөөнийг бууруулахын тулд хотын удирдлагууд томоохон худалдааны төвүүдтэй хамтарч ажиллахаар болсон. Уг ажлын хүрээнд “Нарантуул” худалдааны төвийн хашаан дотор хөдөлгөөн зохицуулах 20 ажилтныг 2 ээлжээр ажиллуулахаар боллоо. Мөн хүнсний захын урд хэсэгт худалдаа явуулж байгаа түрээслэгчдийг шилжүүлж оронд нь автомашины зогсоол бий болгох, баруун урд хаалганы хойд талын төлбөртэй зогсоолыг чөлөөлж түрээслэгч нарын автомашиныг зогсоолын талбайд байрлуулахгүй байх зэрэг арга хэмжээг авахаар болжээ.


















