Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлгөөний дутагдал нь зүрхний шигдээс өвчний гол шалтгаан болдог

Хөдөлгөөний дутагдал нь хэт таргалалт, хүзүү, нурууны шохойжилт, зүрхний шигдээс, даралт ихсэх зэрэг өвчлөлийн гол шалтгаан болдог.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлгөөний дутагдал нь зүрхний шигдээс өвчний гол шалтгаан болдог
Хөдөлгөөний дутагдал нь зүрхний шигдээс өвчний гол шалтгаан болдог. Зураг: МҮОНРТ

Хөдөлгөөний дутагдал нь хэт таргалалт, хүзүү, нурууны шохойжилт, зүрхний шигдээс, даралт ихсэх зэрэг өвчлөлийн гол шалтгаан болдог. Эдгээр өвчнийг хөдөлгөөнт дасгалын аргаар эмчилснээр хүний бие махбодын илч зарцуулалтыг сайжруулж, бодисын солилцоог эрчимжүүлж биед хуримтлагдсан хортой бодисыг гадагшлуулж зүрх, цусны эргэлтийг сайжруулж даралт тогтворжуулдаг байна.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Сэргээн засах уламжлалт тасаг нь 14 төрлийн эмчилгээгээр иргэдэд үйлчилж байна. Сүүлийн жилүүдэд иргэд эм тарианаас татгалзаж дасгал хөдөлгөөн, уламжлалт эмийн бус эмчилгээг илүүд үзэх болсон байна.

Хөдөлгөөнт дасгалыг сарвуу, өвдөг, тохой зэрэг хүний биеийн жижиг үеэс эхлэн том үе рүү шилжүүлэн 11 төрлийн дасгал хөдөлгөөнийг татлага, шарлага, бариа засал, иллэг эмчилгээтэй хавсран хийдэг байна. Энэ эмчилгээ хөдөлгөөний алдагдлыг арилгах нөхөн сэргээх үйлчилгээ нь илүү үр дүнтэй байдаг учраас аймгийн Нэгдсэн эмнэлэгийн сэргээн засах уламжлалт тасагт сард 60-аад хүн тогтмол ханддаг байна.

Хуваалцах