“Хөдөлгөөнт бирж” ажиллалаа
Нийслэлийн хөдөлмөрийн газраас алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилго бүхий “Хөдөлгөөнт бирж” Сүхбаатар, Хан-уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 74 хороонд ажиллалаа.
Мэдээллийн алба

Нийслэлийн хөдөлмөрийн газраас алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилго бүхий “Хөдөлгөөнт бирж” Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 74 хороонд ажиллалаа.
Хөдөлгөөнт бирж ажилласнаар хагас жилийн байдлаар сул чөлөөтэй 7181 ажлын байрны захиалгатай оролцож, 775 ажилгүй иргэнийг бүртгэн, 384 иргэнийг тохирох ажлын байранд зуучилж, 6294 иргэнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг хүргэн, танилцуулга, гарын авлага, тараах материалыг иргэдэд тараан ажиллалаа.


















