Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршлын гүүрнээс тус дүүргийн 22 дугаар хороо Яармагийн гүүр хүртэл Туул голын дагуу 6.2 километр газарт хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршлын гүүрнээс тус дүүргийн 22 дугаар хороо Яармагийн гүүр хүртэл Туул голын дагуу 6.2 километр газарт хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна.

Эргүүлийн бүрэлдэхүүнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6, Цагдаагийн газрын 1, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 1 ажилтан алба хаагчид хамтран гол, усны эрэг орчимд амарч, аялж буй иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгч ажиллаж байна.

Иргэн бүр сонор сэрэмжтэй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган, гол, усны ослоос урьдчилан сэргийлье.

Хуваалцах