Хөдөлгөөнт шуурхай штаб ажиллаж байна
Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын хөдөлгөөнт шуурхай удирдлагын байранд штаб байгуулан ажиллаж байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын хөдөлгөөнт шуурхай удирдлагын байранд штаб байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн Аврах анги-105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайханаар ахлуулсан ажлын хэсэг хөдөлгөөнт штабд үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Хөдөлгөөнт шуурхай штабд иргэдийн хөдөлгөөнийг өргөгч камер болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр хянах ажлыг зохион байгуулж, УОК, НОК-ын Шуурхай штабуудтай холбогдож шийдвэрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


















