Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлмөр эрхэлдэг жаалууд хөлбөмбөгөөр өрсөлдлөө

Энэхүү арга хэмжээ нь Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдэд дуртай спортоороо хичээллэх боломж олгохоос гадна урам хайрлах, зорилготой байх, зорилгодоо хүрэх итгэл үнэмшлийг нь дэмжих чухал ач холбогдолтой юм. Уламжлалт энэ наадам зургаа дахь жилдээ болж буй нь энэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөр эрхэлдэг жаалууд хөлбөмбөгөөр өрсөлдлөө
Хөдөлмөр эрхэлдэг жаалууд хөлбөмбөгөөр өрсөлдлөө. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн дунд хөлбөмбөгийн тэмцээн боллоо. “Нийгмийн хамгааллаа өргөжүүлж, хүүхдийн хөдөлмөртэй тэмцье!” уриатай тэмцээний нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд боллоо. Тэмцээнд 12 баг оролцсоноос 1-р байрт “Найзууд” баг 2-р байрт “Баянзүрх” баг 3-р байрт “Цоглог” багууд тус тус шалгарлаа. Тус тэмцээнийг Хүүхдийн төлөө үндэсний газар, ХАХНХЯ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний сүлжээ, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвүүд хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдэд дуртай спортоороо хичээллэх боломж олгохоос гадна урам хайрлах, зорилготой байх, зорилгодоо хүрэх итгэл үнэмшлийг нь дэмжих чухал ач холбогдолтой юм. Уламжлалт энэ наадам зургаа дахь жилдээ болж буй нь энэ.

Хуваалцах