Хөдөлмөр эрхлээгүй иргэдийг үнэ төлбөргүй сургалтад хамруулав
Дорнод аймаг 2019 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан
Мэдээллийн алба

БОАЖЯ-наас 21 аймагт “Аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж тогооч, зочид хүлээн авагч, өрөө-гэрийн үйлчлэгч, зөөгч, бартендер, бариста, хаалгач, зөөгч зэрэг 10 мэргэжлээр сургалт явуулж байгаа. Дээрх арга хэмжээний Дорнод аймаг дахь сургалт өнөөдөр тус аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд эхэллээ.
Тус сургалтыг Дорнод аймгийн БОАЖГ-аас удирдан мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж буй боловсон хүчин болон хөдөлмөр эрхлээгүй иргэдийг үнэ төлбөргүй хамруулж, ажлын байраар хангах зорилготой аж.
Сонирхуулахад, Дорнод аймаг 2019 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Тиймээс аялагчдад үйлчлэх зочид буудал, зоогийн газрын стандартыг дээшлүүлж, амралт, зугаалга, түүх, дурсгалын газарт үйлчлэх хөтчийг чадавхжуулснаар жуулчдын тоог нэмэгдүүлэх боломж нэмэгдэх юм.


















