Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хөдөлмөр эрхлэлт-2017" хөтөлбөрийн нээлт боллоо

"Хөдөлмөр эрхлэлт-2017" хөтөлбөрийн нээлт өнөөдөр Дорнод аймгийн Тусгаар тогтнолын талбайд боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хөдөлмөр эрхлэлт-2017" хөтөлбөрийн нээлт боллоо
"Хөдөлмөр эрхлэлт-2017" хөтөлбөрийн нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

"Хөдөлмөр эрхлэлт-2017" хөтөлбөрийн нээлт өнөөдөр Дорнод аймгийн Тусгаар тогтнолын талбайд боллоо. 2017 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлөөс 6 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон ба Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг нээж хөтөлбөрүүдийн талаархи танилцуулгыг иргэдэд хүргэлээ.

Энэ удаагийн хөтөлбөрүүдийг аймгийн тэргүүлэх чиглэл, бодлогуудтай уялдуулж Халамж хүртэгчээс-Хөдөлмөр эрхлэгчид хүргэх зорилгоор зохион байгуулах юм.Мэргэжил эзэмшин ажил хөдөлмөрийн гараагаа эрхлэх гэж буй залуусын гарааны бизнесийг дэмжих, ахмад настануудын туршлага мэдлэг, зөвлөмжийг авах, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг чадавихжуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлж иргэдээ ажилтай орлоготой болоход хөтөлбөрүүдийн зорилго оршиж байгаа юм.

Б.Отгонбавуу

Хуваалцах