Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодлогыг танилцууллаа

Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас боловсруулж байгаа “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ын төслийг олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрийн ажилтнуудад танилцуулах уулзалт өнгөрсөн долоо хоногт боллоо.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодлогыг танилцууллаа
Хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодлогыг танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас боловсруулж байгаа “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ын төслийг олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрийн ажилтнуудад танилцуулах уулзалт өнгөрсөн долоо хоногт боллоо.

НҮБ-ын хурлын танхимд болсон уг уулзалтад Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг болон хөдөлмөрийн яамны холбогдох газар, хэлтэс, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Европийн Холбооны хамтын ажиллагааны газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг 10 гаруй олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрийн төлөөлөл оролцсон байна.

Уулзалтын үеэр Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Д.Баттогтох “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ын төслийг танилцуулсан ба хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан оролцогчдоос 40 гаруй санал гарсныг судлан, төсөлд тусгах ажил хийгдэж байгаа ажээ.

Хуваалцах