Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвтэй хамтран ажиллаж байна
Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран хамтран “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн “Бүтээн байгуулалтын ажилд оюутан, залуучуудыг оролцуулах” арга хэмжээний бүртгэлийн ажлыг эхлээ
Мэдээллийн алба

Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран хамтран “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн “Бүтээн байгуулалтын ажилд оюутан, залуучуудыг оролцуулах” арга хэмжээний бүртгэлийн ажлыг эхлээд байна. Энэхүү ажлын хүрээнд бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчидтой салбар бүрээр хэсэгчилсэн уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан түр ажлын байрны захиалгыг бүртгэн авч байна.
Бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагуудын судалгааг салбарын яамдаас авч одоогийн байдлаар 20 гаруй байгууллагын төлөөлөлтэй уулзаж хөтөлбөрөө танилцуулсны үр дүнд оюутан, залуучуудыг түр ажлын байранд баг бүлгээр нь ажиллуулах 510 гаруй ажлын байрны захиалгыг аваад байна.
Дээрх захиалгад нийцүүлэн оюутан, залуучуудыг бүртгэж, бүлгийн зохион байгуулалтанд оруулах, сургалт зохион байгуулах, гэрээ байгуулах зэрэг ажлыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв болон Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран зохион байгуулах юм.
Өнөөдөр /05.02/ Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн мэргэжилтэн Б.Баянзул, Т.Лхагвасүрэн нар Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдах оюутан, залуучуудын бүртгэл хэрхэн явагдаж байгаа болон Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн үйл ажиллагаатай танилцаж санал солилцлоо.
Төсөл, хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд, оюутан, залуучууд та бүхэн www.myjob.mnсайтад хандаж бүртгүүлж болохоос гадна МЗХ-ны төв байр 103 тоот болон 9432-1814, 8632-1814 дугаарын утсанд холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.


















