Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 100 хоногт хийсэн ажлаа тайлагналаа
Тайлангийн хуралд сайд Н.Номтойбаяр, дэд сайд С.Мөнгөнчимэг, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Зоригт болон яамны
Мэдээллийн алба

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 100 хоногт хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа хэвлэлийнхэнд танилцууллаа. Тайлангийн хуралд сайд Н.Номтойбаяр, дэд сайд С.Мөнгөнчимэг, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Зоригт болон яамны бусад газрын дарга нар оролцлоо. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр ирэх онуудад хэрэгжүүлэх 47 зорилт тусгаснаас өнгөрсөн 100 хоногт 13 зорилтыг хийж эхлүүлээд байна.
Эдийн засгийн нөхцөл байдал хүнд хэцүү байгаа ч ХНХЯ-наас халамж, үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжийг хязгаарлахгүй, зогсоохгүй байх, харин ч улам өргөтгөх бодлого барин ажиллаж байгаа юм. Тухайлбал, хүүхдийн мөнгөний хүртээмжийг бууруулахгүй, төрийн албан хаагчдын 36 сарын цалингийн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох зэрэг шийдвэрүүд хамаарна. Мөн ахмадуудад “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа олгох, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, бага насны хүүхэд болон 3-аас олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт цалин олгох санаачилга гарган ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өнгөрсөн 100 хоногт хоёр хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, долоон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлжээ.


















