Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл”-ийг байгуулжээ

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги “Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн салбар зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл”-ийг байгуулжээ
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл”-ийг байгуулжээ. Зураг: МҮОНРТ

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги “Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн салбар зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна.

Салбар зөвлөлийн гишүүд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах” журмыг үндэслэн Онцгой байдлын байгууллагад гал унтраах болон аврах ажиллагаанд хэрэглэгдэж байгаа иж бүрэн хөдөлмөр хамгааллын хувцас, багаж зэвсэглэмж бүхий хоёр манекеныг өөрсдийн дотоод нөөц бололцоогоор хийж байршуулаад байна.

Ингэснээр Гал түймэр унтраах, аврах ангиар үйлчлүүлж байгаа үйлдвэрийн ажилчид болон иргэд аврагч-гал сөнөөгчийн хувцас хэрэглэлтэй танилцах боломжтой боллоо гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах