Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо хуралдав

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны хурлыг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 14.30-16.30 цагийн хооронд зохион байгуулсан ба Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо хуралдав
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо хуралдав. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны хурлыг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 14.30-16.30 цагийн хооронд зохион байгуулсан ба Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Зулпхар Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон судлаач, зөвлөхүүдийн төлөөлөл бүхий Үндэсний хорооны гишүүд оролцлоо.

Энэхүү хурлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалтын бүртгэлийн гэрчилгээ шинээр авах 5, төрөл нэмүүлэх 17 байгууллагын баримт бичигтэй танилцан, хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах