Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо цахимаар хуралдлаа

Хуралд Үндэсний хорооны дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээвэр хөгжлийн яам

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо цахимаар хуралдлаа
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо цахимаар хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо цахимаар хуралдлаа.

Хуралд Үндэсний хорооны дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээвэр хөгжлийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон эрдэмтэн, судлаачид бүхий Үндэсний хорооны гишүүд оролцлоо.

Хурлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны 2022 оны төлөвлөгөө болон Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2022 оны төлөвлөгөөг гишүүдийн санал, зөвлөмжийг тусган баталлаа.

Түүнчлэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт зохион байгуулах бүртгэлийн гэрчилгээ шинээр авах болон төрөл нэмүүлэх байгууллагуудын талаарх мэдээллийг хэлэлцлээ.Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах