Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2020 оны шилдэг ажилтнууд тодорлоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв өнгөрч буй онд хийсэн ажлын тайлангаа дүгнэн хэлэлцэв

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2020 оны шилдэг ажилтнууд тодорлоо
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2020 оны шилдэг ажилтнууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв өнгөрч буй онд хийсэн ажлын тайлангаа дүгнэн хэлэлцэв. Энэ үеэр улиран одож буй 2020 онд бүтээлч хөдөлмөр, идэвх санаачилга ажлын гүйцэтгэл, үр дүнгээр бусдыгаа манлайлж, олон жил үр бүтээлтэй ажиллаж мэргэжлийн ур чадвараар хамт олноо хошуучилсан Д.Бат-Өлзий /Хордлогын эмч/, Б.Уртнасан /Дотор-зүрх судасны эмч/, Ц.Сансарцэцэг /Эмчилгээ чанарын менежер/, Д.Оюунбилэг /Аргазүйч сувилагч, Д.Эрдэнэбаяр /Чих хамар хоолойн сувилагч/, Х.Дарьсүрэн /ХАБ-ын сургалт хариуцсан мэргэжилтэн/, Х.Чинзаяа /Хөдөлмөрийн нөхцөлийн мэргэжилтэн/, Н.Насанбаяр /Жижүүр/, Б.Жавхлантөгөлдөр /Гэрээний мэргэжилтэн/, Д.Мягмарсүрэн /Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн/ нарыг байгууллагын “шилдэг ажилтан”-аар шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулжээ.

Мөн Сургалт хариуцсан мэргэжилтэн М.Булгантамир Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнуулсныг гардуулсан байна.

Хуваалцах