Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйд арга хэмжээ авлаа

“Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжид гүйцэтгэлийн хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйд арга хэмжээ авлаа
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйд арга хэмжээ авлаа. Зураг: МҮОНРТ

“Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжид гүйцэтгэлийн хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Рашбай ХХК-ийн үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтэд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын явцад Рашбай ХХК-нь ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, хаалт хамгаалалтгүй, аюулгүй байдлын санамж дохиогүй, ажлын хувцас хамгаалах хэрэгслийг хэрэглүүлж хэвшүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын дотоод хяналт шалгалтын журам баталж мөрдөөгүй зөрчлүүд илэрлээ.

Илэрсэн зөрчилд Рашбай ХХК-нд “Зөрчлийн тухай хууль”-иар торгуулийн арга хэмжээ оногдуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж зөрчил арилгуулахаар албан даалгавар хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах