Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ДАШТ-д өрсөлдөхөөр Гүржид очжээ

Тэмцээн энэ сарын 27-ноос ирэх арванхоёрдугаар сарын 6 хүртэл үргэлжлэх юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ДАШТ-д өрсөлдөхөөр Гүржид очжээ
Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ДАШТ-д өрсөлдөхөөр Гүржид очжээ. Зураг: МҮОНРТ

Гүржийн нийслэл Тбилиси хотноо пауэрлифтингийн ДАШТ болж байгаа бөгөөд үүнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ -107 кг жинд оролцохоор очжээ.

Тэмцээн энэ сарын 27-ноос ирэх арванхоёрдугаар сарын 6 хүртэл үргэлжлэх юм.

Энэ удаа залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд явагдаж байгаа агаад манай улсын тамирчны тэмцээн арванхоёрдугаар сарын 5-нд болох аж.

Тус тэмцээн “Парис-2024" паралимпын наадмын эрх олгох эхний тэмцээн тул өрсөлдөөн маш ширүүн байх нь ээ.

Хуваалцах