Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ улсын болон тив, дэлхий, олимпын рекордыг эзэмшиж байна

Энэхүү хэрэглэлгүй тэмцээнд эрэгтэйчүүдийн -120 кг-д 247.5 кг шахаж улсын Classic шахалтын рекордыг шинэчлэн тогтоосон байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ улсын болон тив, дэлхий, олимпын рекордыг эзэмшиж байна
Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ улсын болон тив, дэлхий, олимпын рекордыг эзэмшиж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Монголын паурлифтинг нэгдсэн холбооноос зохион байгуулсан “Classic” хэвтээ шахалтын дөрөв дэх удаагийн УАШТ-ээс цом, алтан медаль хүртжээ.

Энэхүү хэрэглэлгүй тэмцээнд эрэгтэйчүүдийн -120 кг-д 247.5 кг шахаж улсын Classic шахалтын рекордыг шинэчлэн тогтоосон байна.

Тодруулбал:

-93 кг-ийн жинд 227.5 кг өргөж

-105 кг-ийн жинд 255 кг өргөж (бүх жингийн рекорд)

-120 кг-ийн жинд 247.5 кг өргөж Монгол Улсын болон тив, дэлхий, олимпын рекордыг эзэмшиж байна.

Хуваалцах