Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдлаа

эхний үед илүү оноотой хошуучилж байсан ч, сүүлийн гурван минутад хэд хэдэн удаа оноо алдаж, 10:1 харьцаатай цэвэр ялагдлаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдлаа
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдлаа. Зураг: МҮОНРТ

"Лондон-2012" олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэжгээд хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг “Токио-2020” олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд зодоглож, 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг цэвэр ялсан билээ. Дараа нь 1/4 шигшээд 2019 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Ханум Вилиеваг туршлага заан 8:5-аар ялсан.

Харин хагас шигшээд өчигдөр Африк тивийн 10 удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудутай хүч үзсэн юм. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг Блессинг Оборудудутай 2016 оны Риогийн олимпод эхний даваанд таарч, ялж байсан бөгөөд таван жилийн дараа Токиогийн олимпод дахин таарч 2:7-ийн харьцаатай ялагдал хүлээсэн.

Ийн сая олимпын хос медальтан болох эсэхээ шийдэх барилдаанаа 2020 оны Дэлхийн цомын аварга, энэ жилийн Азийн аварга Кыргызстаны бөх Мээрим Жуманазароватай хийж, эхний үед илүү оноотой хошуучилж байсан ч, сүүлийн гурван минутад хэд хэдэн удаа оноо алдаж, 10:1 харьцаатай цэвэр ялагдлаа.

Хуваалцах