Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө хүч үзэхээр боллоо

Ингэснээр манай улсын бөх хүрэл медалийн төлөө Украйны тамирчин Дариа Билодидтой барилдахаар болов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө хүч үзэхээр боллоо
Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө хүч үзэхээр боллоо. Зураг: МҮОНРТ

"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистрия Красникид вазари үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Барилдааны дундуур тохох мэхэнд нь вазари алдаж, үүнийгээ нөхөж чадахгүй байсаар дийлдэв. М.Уранцэцэг өмнө нь энэ жилийн ДАШТ-ий хүрэл медалын төлөөх барилдаанд түүнийг ялж, хоорондын харьцаагаа 2:2 болгон тэнцүүлсэн ч энэ удаа барсангүй.

М.Уранцэцэг хүрэл медалын төлөө Португалын залуу бөх Катарина Костатай барилдана. Урнаа өмнө нь түүнтэй хоёр удаа барилдаж, хоёуланд нь ялж байв.

Элэг нэгт тамирчиндаа амжилт хүсч, олимпын медаль хүртэхийг уншигчдынхаа өмнөөс хүсэе.

Хуваалцах