Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг олимпын наадмын хүрэл медалийн болзол хангалаа
Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Португалын залуу бөх Катарина Костатай хүч үзсэн юм. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистрия Красникид вазари үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон билээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гиннесийн эзэн Мөнхбатын Уранцэцэг “Токио-2020” олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Монгол Улс “Токио-2020” олимпын наадмаас анхны медалиа хүртэж байна.
Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Португалын залуу бөх Катарина Костатай хүч үзсэн юм. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистрия Красникид вазари үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон билээ.
Сонирхуулахад, М.Уранцэцэг нь олимпын наадмаас медаль хүртсэн Монголын хоёр дахь жүдоч болж түүхэнд бичигдлээ. Мөн Монголын жүдочид ес дэх медалиа олимпын наадмаас зүүх нь ээ.


















