Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг маргааш хүрэл медалийн төлөө хүч үзнэ

Түүний өрсөлдөгч нь Нигерийн бөх бөгөөд Африк тивийн 10 удаагийн аварга тамирчин юм. Тэд “Рио-2016” олимпын наадмын эхний даваанд таарахдаа С.Батцэцэг ялж байсныг уншигчид санаж буй биз ээ. Харин энэ удаа ялагдав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг маргааш хүрэл медалийн төлөө хүч үзнэ
Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг маргааш хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Лондон-2012" олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг Блессинг Оборудудад ялагдлаа.

Түүний өрсөлдөгч нь Нигерийн бөх бөгөөд Африк тивийн 10 удаагийн аварга тамирчин юм. Тэд “Рио-2016” олимпын наадмын эхний даваанд таарахдаа С.Батцэцэг ялж байсныг уншигчид санаж буй биз ээ. Харин энэ удаа ялагдав.

С.Батцэцэг шөвгийн дөрөвт 2019 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Ханум Вилиеваг туршлага заан 8:5-аар ялалт байгуулсан бол маргааш хүрэл медалийн төлөө Кыргызстаны Мээрим Жуманзарова, Азербайжаны Элиз Маналова нарын хэн ялсантай нь хүч үзнэ.

Хуваалцах