Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөдөлмөрийн баатар UFC-д хүч үзнэ

Бөхийн төрлөөс тулааны спорт руу урваж, олон амжилт үзүүлсэн хүн олон байдаг тул тэрбээр тэднийг нэг байхыг ч үгүйсгэхгүй юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн баатар UFC-д хүч үзнэ
Хөдөлмөрийн баатар UFC-д хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Шинэ оны босгон дээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимп, дэлхийн медальт М.Уранцэцэг “Гэргий” нэвтрүүлэгт оролцсон билээ.

Тус нэвтрүүлгийн үеэр түүний гэр бүлийн хүн “М.Уранцэцэгийг зодог тайлаасай” хэмээн хүсдэгээ нуугаагүй юм.

Тэгвэл М.Уранцэцэг цаашид холимог тулаанаар хичээллэж UFC-д орж, тив, дэлхийд дахин нэрээ дуурсгахыг хүсэж буйгаа дурдав.

Бөхийн төрлөөс тулааны спорт руу урваж, олон амжилт үзүүлсэн хүн олон байдаг тул тэрбээр тэднийг нэг байхыг ч үгүйсгэхгүй юм.

Мөн өнгөрсөн аравдугаар сараас тулааны бэлтгэлдээ ороод байгаа аж.

Хуваалцах