Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлмөрийн баатрын хүнлэг сэтгэл

Гавьяат тамирчин маань нутгийн залууд хүнлэг сэтгэл гарган машины засварт зориулж өгсөн мөнгийг нь авалгүйгээр эмчилгээнийхээ төлбөрт нэмэрлэхийг хүсч буцаан өгчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн баатрын хүнлэг сэтгэл
Хөдөлмөрийн баатрын хүнлэг сэтгэл. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотоос Дархан хот хүрэх замд хөнгөн хэмжээний зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын машиныг Хонгор сумын иргэн машин жолоодож явахдаа мөргөсөн байна. Х.Цагаанбаатарын машинд учирсан хохиролд сая гаруй төгрөг шаардагдсан ч Гавьяат тамирчин маань нутгийн залууд хүнлэг сэтгэл гарган машины засварт зориулж өгсөн мөнгийг нь авалгүйгээр эмчилгээнийхээ төлбөрт нэмэрлэхийг хүсч буцаан өгчээ. Түүгээр ч зогсохгүй цаашид замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжтой байхыг зөвлөсөн байна. Хөдөлмөрийн баатрын хүнлэг сэтгэлд баярласан залуу амьдралд нь аз жаргал ерөөн, спортын замналд нь амжилт хүсчээ.

Хуваалцах