Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлмөрийн чуулганд МҮЭХ-ны 70 төлөөлөгч оролцоно

МҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөрийн яам буюу хөдөлмөр, нийгмийн үндэсний гурван талт хорооны хурлаар цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг яаралтай хэлэлцэж УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн чуулганд МҮЭХ-ны 70 төлөөлөгч оролцоно
Хөдөлмөрийн чуулганд МҮЭХ-ны 70 төлөөлөгч оролцоно. Зураг: МҮОНРТ

МҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөрийн яам буюу хөдөлмөр, нийгмийн үндэсний гурван талт хорооны хурлаар цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг яаралтай хэлэлцэж УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Өрх гэрийн амжиргаатай холбоотой чухал асуудал учраас маргааш болох Хөдөлмөрийн үндэсний чуулганаар энэ асуудалд тодорхой хариулт, байр суурийг сонсож ярилцана гэдгийг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлж байна. Маргааш төрийн ордонд болох “Ажилтай орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн салбарын үндэсний чуулганд МҮЭХ-ны 70 гаруй төлөөлөгч оролцоно.

Хуваалцах