Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах шалгалт хойшиллоо

Засгийн газрын 2021 оны 176 дугаар тогтоолоор 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах шалгалт хойшиллоо
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах шалгалт хойшиллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 176 дугаар тогтоолоор 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан. Үүнтэй холбоотойгоор БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдийн шалгалтын тов тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.

Тус шалгалтын тов тодорхой болмогц Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn вэб сайтад албан ёсоор мэдээлэх юм байна.

Хуваалцах