Хөдөлмөрийн хэлтсүүд хамтран өдөрлөг зохион байгуулав
Сэлэнгэ аймгийн баруун таван сумын Хөдөлмөрийн хэлтэс хамтран өдөрлөг зохион байгуулж, ажил мэргэжилгүй иргэдийг бүртгэн, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа.
Мэдээллийн алба

Сэлэнгэ аймгийн баруун таван сумын Хөдөлмөрийн хэлтэс хамтран өдөрлөг зохион байгуулж, ажил мэргэжилгүй иргэдийг бүртгэн, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа.
Өдөрлөгт Сайхан, Орхон, Сант, Баруунбүрэн, Орхонтуул сумын ажил олгогч нар болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын хувьд энэ онд 130 гаруй иргэнд мэргэжил олгож, ажилтай болгоно гэж Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Оюун-Эрдэнэ хэллээ.


















