Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн тухай уулзалт болов

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын танилцуулга

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн тухай уулзалт болов
Хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн тухай уулзалт болов. Зураг: МҮОНРТ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын танилцуулга буюу одоогоор мөрдөгдөж байгаа хууль эрх зүй, өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, олон улсын чиг хандлага болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Талууд дээрх ажил мэргэжлийн жагсаалттай холбоотой мэдээллүүдийн талаар байр сууриа илэрхийлж холбогдох мэргэжлийн байгууллагууд тооцоо, судалгааг дахин сайжруулан, үндэслэлийг оновчтой тодорхойлох тал дээр саналаа илэрхийлэв.

Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах