Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмнэ

Ингэснээр 2013 онд тогтоосноос хойш өөрчлөлт ороогүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөг 240 мянга болж өсөх юм байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмнэ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмнэ. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо өчигдөр хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэх шийдвэр гаргажээ. Ингэснээр 2013 онд тогтоосноос хойш өөрчлөлт ороогүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөг 240 мянга болж өсөх юм байна. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог Засгийн газар, Үйлдвэрчний байгууллага, Ажил олгогч эздийн холбооноос тэнцүү тоотой төлөөлөл бүрдүүлдэг. Үндэсний хороог Хөдөлмөрийн сайд ахалдаг юм. 

Хуваалцах