Хөдөлмөрийн сайд ээлжийн амралтыг 20 хоног болгох санал хүргүүлжээ
Монгол Улс ээлжийн амралтын үндсэн хоног хамгийн багатайд тооцогддог байна.
Мэдээллийн алба

Монгол Улс ээлжийн амралтын үндсэн хоног хамгийн багатайд тооцогддог байна. Тиймээс Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ээлжийн амралтын үндсэн хоногийг 20 байхаар өөрчилж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын даргад өргөн бариад байна.
Төсөлд ээлжийн амралтын үндсэн хоногийг хуульд зааж байгаа бөгөөд бусад нэмэгдлийг аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журмаар шийдвэрлэдэг байхаар тусгасан байна. Мөн гэрээсээ хол уул уурхайн салбарт ажилладаг ажилчдын ажиллах хоногийг 21, амралтын хоногийг 14 байхаар тусгаж өгчээ.


















