Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд саналаа өгөөрэй

Үүний дагуу Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд болох МҮЭХ, МАОЭНХ болон эрдэмтэн судлаач нарын төлөөлөлтэй байгуулсан ажлын хэсгээс Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн талаар иргэдийн дунд цахим хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа аж.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд саналаа өгөөрэй
Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд саналаа өгөөрэй. Зураг: МҮОНРТ

Манай улсад мөрдөгддөг Хөдөлмөрийн тухай хууль нь 1999 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 14 жилийн хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн харилцаа, түүний дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд зарчмын өөрчлөлтүүд гарч, шинэ хандлага, арга хэлбэр нэвтэрсээр байгаагаас үүдэн уг хуулийг өөрчлөх шаардлага тулгарсан хэмээн үзэж Засгийн газраас Хөдөлмөрийн тухай шинэ хуулийн төсөл боловсруулсан билээ.

Үүний дагуу Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд болох МҮЭХ, МАОЭНХ болон эрдэмтэн судлаач нарын төлөөлөлтэй байгуулсан ажлын хэсгээс Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн талаар иргэдийн дунд цахим хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа аж. Хэлэлцүүлэг ирэх хоёрдугаар сарын нэгний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд саналаа 62263034 дугаарын утсаар болон maya@mol.gov.mn цахим хаягаар ирүүлэх боломжтой юм.

Шинээр боловсруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл нь нийт 13 бүлэг, 128 зүйлтэй юм. Хуулийн төсөлд хамтын хэлэлцээ, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, норм, ажил амралтын цаг, зарим онцлог бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой маргааны зохицуулалтыг тусгасан байна. Мөн хөдөлмөрийн дотоод журам, сахилга, эд хөрөнгийн хариуцлага, удирдлага, хяналттай холбоотой зохицуулалт, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага зэргийг тусгажээ.

Хуваалцах