Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хөдөө аж ахуйд тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ

Хуралд Ази, Номхон далайн бүсийн 46 орныг төлөөлж хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд нар уригдсан бөгөөд дэлхийн хамгийн их хүн амтай бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тулгамдаж буй болон тогтвортой хөгжлийн асуудлаарх чухал сэдвийг хэлэлцэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөө аж ахуйд тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ
Хөдөө аж ахуйд тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал ирэх сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Хуралд Ази, Номхон далайн бүсийн 46 орныг төлөөлж хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд нар уригдсан бөгөөд дэлхийн хамгийн их хүн амтай бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тулгамдаж буй болон тогтвортой хөгжлийн асуудлаарх чухал сэдвийг хэлэлцэнэ.

Бага хуралд оролцогчид Ази, Номхон далайн бүсийн хүнс, хөдөө аж ахуйн өнөөгийн байдал, мөн Мянганы Хөгжлийн Зорилтуудын нэг болох өлсгөлөнг 50 хувиар бууруулах зорилтын биелэлтийн явцыг хэлэлцэнэ. Түүнчлэн малын бэлчээр, ойг нөхөн сэргээх, бүс нутагт байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйн арга туршлагыг дэлгэрүүлэх, Номхон далайн арлын болон далайд гарцгүй улсуудын хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хоол хүнсний тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх зэрэг асуудал хэлэлцүүлгийн гол сэдвүүд байх болно.

Эхний гурван өдрийн хуралдаан Засгийн газрын ахлах албан тушаалтны түвшинд явагдана. Харин 13-14-ний өдрүүдийн хуралдаанд сайд нар болон өндөр хэмжээний төлөөлөгчид оролцоно. НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Хосе Грациано да Силва мөн энэхүү бага хуралд оролцоно. Хуралдааны сүүлийн өдөр болох хоол тэжээлийн дутагдлаас үүсэх хүндрэлийн асуудлаарх дугуй ширээний уулзалтыг Их Британий БиБиСи телевиз хөтлөн явуулна.

Хуваалцах