Хөдөө аж ахуйг дэмжих сан 63.8 мянган тонн улаан буудай хүлээн аваад байна
Энэ намрын ургацаас өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 184 мянган тонн элеваторт нийт 63.8 мянган тонн улаан буудайг тариаланчдаас өр төлбөрт болон худалдан авалтаар хүлээн авлаа.
Мэдээллийн алба

Энэ намрын ургацаас өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 184 мянган тонн элеваторт нийт 63.8 мянган тонн улаан буудайг тариаланчдаас өр төлбөрт болон худалдан авалтаар хүлээн авлаа.
Түүнчлэн тус сангийн элеваторт ОХУ-аас импортлосон үрийн улаан буудай 2.3 мянган тонн, 2020 оны ургацаас хүлээн авсан хүнсний улаан буудай 8.5 мянган тонн, дамжуулангийн гэрээгээр хадгалуулсан хүнсний улаан буудай 2.7 мянган тонн нийт 13.5 мянган тонн улаан буудай хадгалагдаж байна.
Үүнээс гадна сэлгээнд авч үлдэх, ашиглалтаас гарсан нийт 49.1 мянган тонн силос /агуулах сав/ байгаа бөгөөд одоогоор сангийн элеватор 47 мянган тонн улаан буудай хүлээн авах боломжтой байгаа юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















