Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хөдөө аж ахуйн давхар даатгал" ХК байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК байгуулахаар шийдвэрлэжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хөдөө аж ахуйн давхар даатгал" ХК байгуулна
"Хөдөө аж ахуйн давхар даатгал" ХК байгуулна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ компани нь хөдөө аж ахуйн давхар даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг Сангийн сайд хэрэгжүүлэх аж.

Засгийн газраас санаачлан боловсруулсан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг УИХ-ын энэ хаврын чуулганаар баталсан бөгөөд энэ хуульд Засгийн газар давхар даатгалын компанийг үүсгэн байгуулах, компанийн төрийн өмчийн төлөөллийг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэгжүүлэхээр заасан юм.

Дээрх компанийг үүсгэн байгуулахаар энэ оны төсөвт суулгаж батлуулсан хөрөнгийг зориулалтын дагуу "Хөдөө аж ахуйн давхар даатгал" хувьцаат компанийн дансанд шилжүүлэх, үлдэгдэл эх үүсвэрийг 2015, 2016 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Улаанд даалгажээ.

Хуваалцах