Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалт-2015” болно

ХБНГУ-ын Берлин хотноо 2015 оны нэгдүгээр сарын 16-25-ны өдрүүдэд болох “Ногоон долоо хоног” олон улсын үзэсгэлэн яармаг, “Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалт-2015” арга хэмжээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалт-2015” болно
“Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалт-2015” болно. Зураг: МҮОНРТ

ХБНГУ-ын Берлин хотноо 2015 оны нэгдүгээр сарын 16-25-ны өдрүүдэд болох “Ногоон долоо хоног” олон улсын үзэсгэлэн яармаг, “Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалт-2015” арга хэмжээнд Монгол Улсын ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй манай улсын төлөөлөгчид оролцоно.

Тэрээр энэ арга хэмжээний үеэр ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Кристиан Шмит, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Герд Мюллер нартай уулзан хүнс, хөдөө аж ахуйн салбарт урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагаагаа өрнүүлэх, хамтарсан төсөл, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, Германы хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, мах, сүүний чиглэлийн үхэр импортлоход урт хугацааны лизингийн үйлчилгээ, санхүүгийн бусад нэн таатай нөхцөлийг ашиглах боломжийн талаар санал солилцоно.

Мөн ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоровтой хийх хоёр талын уулзалтаараа дээд хэмжээний айлчлал, яам болон Засгийн газар хоорондын комиссын үеэр тохиролцсон махны экспорт, Монголын мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар үе шат, үр тарианы шинэ сортын үр гарган авах, нутагшуулах чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон чухал асуудлыг ярилцах юм.

ХХАА-н сайд Р.Бурмаа Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцох Болгар, Латви, Казахстан, Беларус улсын Хөдөө аж ахуйн дэд сайд нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Хуваалцах