Хөдөө аж ахуйн талаар ярилцаж байна
Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголбанктай хамтран “Хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийн шинэ арга хэрэгслүүд” зөвлөлгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголбанктай хамтран “Хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийн шинэ арга хэрэгслүүд” зөвлөлгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна.
Уг зөвлөлгөөнд Хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, арилжааны банкуудын төлөөлөл, их, дээд сургуулийн эрдэмтэд оролцож байгаа юм. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас мэргэжилтнүүд санал зөвлөмж өглөө.
Манай улсын хувьд төрөөс хөдөө аж ахуйн салбараа дэмжиж, хөгжлийн тодорхой түвшинд хүрээд байгааг энэ салбарынхан онцлож байна. Гэхдээ санхүүгийн зөв тогтолцоог бүрдүүлэхгүй бол тогтвортой өсөх боломжгүй, өөрөөр хэлбэл, байнгын татаастай салбар болж хувирах гээд байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Энэ талаар уг зөвлөлгөөнд “Хөдөө аж ахуйн салбарын ирээдүй, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр ярьж байна.


















