Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөө аж ахуйн зохистой дадал гэж юуг хэлэх вэ

Хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахаасаа өмнө гарал үүсэл, шошгыг нь юун түрүүнд заавал харах учиртай. Тэрхүү шошго дээр бүх мэдээлэл байх ёстой. Гадны улс оронд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн, баталгаажуулах тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн хамгийн эрэлт хэрэгцээтэй байдаг. Учи

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөө аж ахуйн зохистой дадал гэж юуг хэлэх вэ
Хөдөө аж ахуйн зохистой дадал гэж юуг хэлэх вэ. Зураг: МҮОНРТ

Тариан талбайд тарьсан үрийг хаанаас авсан, бордоонд юу ашигласан зэрэг талбайн түүхийг үнэн мөнөөр хөтөлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалахыг зүй зохистой дадал гэж нэрлэдэг. Монгол Улс төмс хүнсний ногооны үйлдвэрлэлд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэхээр ийнхүү ажиллаж байна.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд хүнс үйлдвэрлэгчид дээрх дадлыг заавал мөрдлөг болгох ёстой хэмээн заасан байдаг.

Хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахаасаа өмнө гарал үүсэл, шошгыг нь юун түрүүнд заавал харах учиртай. Тэрхүү шошго дээр бүх мэдээлэл байх ёстой. Гадны улс оронд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн, баталгаажуулах тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн хамгийн эрэлт хэрэгцээтэй байдаг. Учир нь энэ бүтээгдэхүүн зөв дадал, аргаар бүтээгдсэн гэдэг нь батлагдсан гэсэн үг юм.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд хүнс үйлдвэрлэгчид ХААЗД-ыг заавал нэвтрүүлсэн байх ёстой гэж заасан байдаг. Тиймээс цаашдаа зохистой дадлыг нэвтрүүлсэн бүтээгдэхүүн манай улсад давуу байдалтайгаар борлуулагдах болно. Цаашдаа олон улсын зах зээлд өрсөлдөх үүд хаалга нээгдэж байгаа хэрэг.

Хуваалцах