Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөөгийн усан хангамжийг сайжруулах ажил удааширч байна

Өмнө нь худаг усжуулах ажилд зориулан салбарын сайдын төсөвт 7-8 тэрбум төгрөг төсөвлөдөг байжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөөгийн усан хангамжийг сайжруулах ажил удааширч байна
Хөдөөгийн усан хангамжийг сайжруулах ажил удааширч байна. Зураг: МҮОНРТ

"Хөдөөгийн усан хангамжийг сайжруулах ажил удааширч байна" гэж мэргэжлийн хүн хэллээ. "Өнгөрсөн өвөл цас бага орсноос мал амны усгүй болж байна. Ингэж малын унд ус хүрэлцэхгүй болохоос сэргийлж салбарын сайдын багцад ундны усны эх үүсвэрийг нэмэхэд зориулан төсөв баталдаг. Гэтэл улсаас энэ жил ийм хөрөнгө төсөвлөлгүй орон нутагт шилжүүлснээр хөдөөгийн усан хангамжийг сайжруулах ажил урагшлахгүй болж байна" гэж Хүнс хөдөө аж ахуйн яамны ахлах мэргэжилтэн П.Ганхуяг ярилаа.

Өмнө нь худаг усжуулах ажилд зориулан салбарын сайдын төсөвт 7-8 тэрбум төгрөг төсөвлөдөг байжээ.

Хуваалцах