Хугацаа хэтэрсэн нийт 1453 хэрэг байна
Долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд нийт 7642 хэрэг ажиллагаанд байгаагаас иргэний 6387, эрүүгийн 507, захиргааны 748 хэрэг байна.
Мэдээллийн алба

Долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд нийт 7642 хэрэг ажиллагаанд байгаагаас иргэний 6387, эрүүгийн 507, захиргааны 748 хэрэг байна. Улсын хэмжээнд нийт 1568 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товолсноос иргэний 1177, захиргааны 177, эрүүгийн 214 хэрэг байна. Шүүх хуралдаан хойшилж байгаа статистикаас үзэхэд иргэний хэргийн шүүхээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 73 хэрэг, захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 120 хэрэг байгаа нь энэ асуудалд цаашид анхаарах шаардлагатайг харуулж байна.
Хугацаа хэтэрсэн нийт 1453 хэрэг байгаагаас иргэний 1049, захиргааны 254, н хэрэг байна. Иргэний хугацаа хэтэрсэн хэргийн 936 нь дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд байгаагаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 262 хэргийн хугацаа хэтрэлттэй байгаа нь хамгийн өндөр байна. Захиргааны хэргийн шүүхийн хувьд нийслэл дэх захиргааны хэргийн шүүх 238 хэргийн хугацаа хэтрэлттэй байна.
Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл


















