Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хураалаа

ЕБС-иудын ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг хүнсний мухлаг, түргэн үйлчилгээний цэгүүдэд зарж байгаа барааны чанар хангагдахааргүй, хугацаа нь дууссаныг Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс илрүүлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хураалаа
Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хураалаа. Зураг: МҮОНРТ

ЕБС-иудын ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг хүнсний мухлаг, түргэн үйлчилгээний цэгүүдэд зарж байгаа барааны чанар хангагдахааргүй, хугацаа нь дууссаныг Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс илрүүлсэн байна. Жишээ нь, 18 дэлгүүрт хийсэн шалгалтаар 72 нэрийн, 431 ширхэг барааны хугацаа хэтэрсэн нь тогтоогдож, хураагджээ.

Тэнд таван жилийн өмнө хориглосон ууттай чавганаас эхлээд хүүхдийн сонирхол татах элдэв сав баглаа бүхий хямд үнэтэй хүнс байв. Дээрх чавга нь гэдэсний нян үүсгэж байсан билээ. Мөн сэрүүн нөхцөлд хадгалах ёстой бүтээгдэхүүн лангуун дээр тавигдаж, зарагдаж байгааг илрүүлэв.

Хуваалцах