Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хугацаандаа татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Авто тээвэр эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэн та хуулийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө тээврийн хэрэгслийнхээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хугацаандаа татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Хугацаандаа татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Зураг: МҮОНРТ

Авто тээвэр эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэн та хуулийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч, 2017 оны тавдугаар сарын 31-нийг дуустал төлнө.

Татвар төлөгч та:

1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 1 дүгээр сард

2, 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 2 дугаар сард

3, 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 3 дугаар сард

4, 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 4 дүгээр сард

5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 5 дугаар сард төлнө.

Хэрэв та хугацаандаа татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүйг анхааруулж байна. Татвар, төлбөр төлөх цэгүүд дараах цэгүүдэд байрлаж байна.

Дүүргийн татварын хэлтсүүдэд 08:30-17:30БЗД, СХД, БГД-ийн Техник үзлэг оношилгооны төвд байрлах татвар хураах цэг 08:30-20:30Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (Дүнжингарав, Драгон, Мишээл салбар) 08:30-17:30АТҮТ-ийн Цирк салбар 08:30-17:3032-ын тойрогт Сансар сүлжээ дэлгүүрт 08:30-17:30Саруул зах 08:30-17:30Дэнжийн мянгын дэргэдэх 12-р хорооны байранд 08:30-17:30Монгол Хьюндай автомотив 08:30-17:30Да-Хүрээ захад байрлах татварын цэгийн үйлчилгээ 09:00-19:00 гэж Нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Хуваалцах