Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн байна
Хоёрдугаар сарын 2-нд нутгийн баруун хэсгээр, 3,5-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурна. Салхи 4-5нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 30-нд хүйтэн байх ч цаашдаа хүйтний эрч
Мэдээллийн алба

2017 оны нэгдүгээр сарын 30-наас 2017 оны хоёрдугаар сарын 6-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар

Хоёрдугаар сарын 2-нд нутгийн баруун хэсгээр, 3,5-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурна. Салхи 4-5нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 30-нд хүйтэн байх ч цаашдаа хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 20-25 хэм өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм хүйтэн өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар

Хоёрдугаар сарын 3, 5-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс баруунаас эргэж 4-9м/с. 30-31-нд хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм өдөртөө 18-23 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм өдөртөө 12-17 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар

Хоёрдугаар сарын 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 31,4-5-нд салхи Дорнодын талаар 9-14м/с хүрч ширүүснэ. 1-3-нд хүйтэн бага зэрэг суларч голуудын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар

Цас орохгүй. 2-3-нд салхи зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. 30-31-нд хүйтэн жавартай байна. Бусад хугацаанд хүйтэн суларч Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.


















