Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хугацаат албаны дайчид хээрийн сургууль хийв

Зэвсэгт хүчний 327 дугаар анги 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу хугацаат цэргийн алба хаагчидтай тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор 30 км-ийн явган маршийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хугацаат албаны дайчид хээрийн сургууль хийв
Хугацаат албаны дайчид хээрийн сургууль хийв. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний 327 дугаар анги 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу хугацаат цэргийн алба хаагчидтай тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор 30 км-ийн явган маршийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтаар хугацаат албаны дайчдыг “Тактикийн ажиллагаа, хордсон газар орныг туулах, цувааны хамгаалалт авах, минэжүүлсэн газар орон, гүүрээр гарах” гэсэн сэдвийн хүрээнд дадлагаар үүрэг гүйцэтгүүлэв. Мөн сургуулийн төвийн районд галын бэлтгэлийн нормативыг 3 цэгт зохион байгуулахын зэрэгцээ тасаг, тоотын байлдааны буудлага, батарейны нэгдсэн дадлагыг амжилттай явуулж дуусгасан юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Хуваалцах