Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хугацаат албаны дайчид ур чадвараараа өрсөлдлөө

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн Зенитийн артиллерийн дивизионы марш тактик тусгай бэлтгэлийн аварга салаа шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хугацаат албаны дайчид ур чадвараараа өрсөлдлөө
Хугацаат албаны дайчид ур чадвараараа өрсөлдлөө. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн Зенитийн артиллерийн дивизионы марш тактик тусгай бэлтгэлийн аварга салаа шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний гарааны өмнөх ажиллагаанд жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, галын бэлтгэл, биеийн тамирын бэлтгэл, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэлийн нормативын тэмцээн явагдав.

Мөн 10 км-ийн маршийн замыг буудлага, гранат, саадын зурвас, тактикийн ажиллагаа, хөнөөлийн голомт, байр зүй, химийн цэгүүдээр зохион байгуулж явуулахад ахмад Э.Тэмүүлэй захирагчтай ЗУ-23-2-ийн 1 дүгээр батарейны 2 дугаар салааны тамирчид тэргүүн байр эзэллээ гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.

Хуваалцах