Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хугацаат цэргийн алба хаагч амиа хорложээ

Энэ оны есдүгээр сарын 11-ний өдөр Ховдын Булган дахь 131 дүгээр ангид алба хаагч А гэгч цэрэг амиа егүүтгэсэн хэрэг гарчээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хугацаат цэргийн алба хаагч амиа хорложээ
Хугацаат цэргийн алба хаагч амиа хорложээ. Зураг: МҮОНРТ

Энэ оны есдүгээр сарын 11-ний өдөр Ховдын Булган дахь 131 дүгээр ангид алба хаагч А гэгч цэрэг амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Алба хаагч А нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын есдүгээр баг буюу Цагааннуур багаас цэргийн албанд татагдсан байжээ. Энэ оны эхний ээлжээр цэрэгт татагдан ирсэн, дэд түрүүч цолтой алба хааж байсан байна. Тэрээр эл өдөр хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байхдаа ойролцоох модноос өөрийгөө боомилсон байжээ. Хэргийн газарт Хил хамгаалах газраас дотоод хяналтын багаа ажиллуулсан бөгөөд гадны нөлөө, дарамт шахалт байгаагүйг тогтоожээ. Гэвч хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж буй аж.

Хуваалцах