Хугацаат цэргийн алба хаагч нар МСҮТ-д суралцаж байна
Дорнод аймаг дахь Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв нь / МСҮТ / 2016-2017 оны хичээлийн жилд Зэвсэгт хүчний 327-р ангитай хамтран хугацаат цэргийн 64 албан хаагчийг 1 жилийн хугацаатай мэргэжил олгох сургалтанд хамруулж байна.
Мэдээллийн алба

Барилгын засал чимэглэгч мэргэжлээр 22, Авто машины засварчин мэргэжлээр 10, Барилгын цахилгаанчнаар 7, Барилгын өргө угсрагчаар 16, Барилгын сантехникчээр 9 хугацаат цэргийн албан хаагчид суралцаж байна.Сургалтад хамрагдаж буй хугацаат цэргийн албан хаагчид Улаанбаатар хотын СХД, СБД, БЗД, БГД, Хэнтий, Сүхбаатар аймгаас ирсэн байна.
Хугацаат цэргийн алба хаах хугацаандаа мэргэжилтэй болж албаа хаагаад шууд ажлын байртай болох, ажлын байранд ажиллах боломжийг өгөх үр дүнг энэ сургалтаас хүлээж байгаа юм байна.
Б.Отгонбавуу